Зөвшөөрөх, батлах процесс

TalentMN

Last Update hace 2 años

1. Ажилтны амралт /чөлөөний хүсэлт болон цаг бүртгэлийн процессыг динамикаар компанийн Business Process-т уялдуулан тохируулах боломжтой. Үүний тулд системийн тохиргоо => Ажлын урсгалын тохиргоо хэсэгт шилжинэ.

2. Ажлын урсгал тохируулахын тулд компанийн ажиллах төрөл тохируулагдсан байх шаардлагатай. 

3. Ажиллах төрөл буюу Жишээ нь үндсэн ажилтанд зориулж амралт/чөлөөг хэн батлахыг, ямар шат дамжлагатай байхыг тохируулж болно.

4. Жишээ нь: Цалинтай амралтын хүсэлтийг үндсэн ажилтан дээр дараах 3 алхмаар баталъя гэх мэт.

5. Үндсэн ажилтны цалинтай амралтыг хэн, аль алхам дээр батлахыг тохируулж өгнө. Мөн дундын роль батлах ажилтан бол тухайн ролийн аль ч ажилтан байхад процессыг батлан үргэлжлүүлэх боломжтой.

6. Эсвэл үргэлж захирал хамгийн сүүлд баталдаг бол дараах байдлаар нэгж ажилтан алхам дээр оноож өгч болно. Тухайн компанийн процессоос хамаарч ямар ч байдлаар тохируулах боломжтой.

7. Тохируулсан батлах процесс жишээ нь Амралт/Чөлөөний календарь хэсэгт дараах байдлаар харагдана. Ажилтан батлах товч дарснаар дараагийн төлөв рүү шилжинэ. Хэрэв батлагдаж дууссан бол ажилтанд мэдэгдэл очно.

8. Хэрэв компани батлах процесс байхгүй хүний нөөцийн ажилтан батлах үйлдлийг хийдэг бол асуудлыг хүний нөөцийн ажилтан хэсэгт роль тохируулснаар шийдэх боломжтой.

Was this article helpful?

0 out of 0 liked this article