Дасан зохицох, Ажлаас чөлөөлөгдөх
TalentMN
Last Update 2 jaar geleden
1. Ажилтнуудын дасах зохицох болон ажлаас чөлөөлөгдөж тойрох зуруулахтай холбоотой таскуудыг системийн тохиргоо хэсэгт эхлээд үүсгэж өгнө. Үүний дараагаар гар утасны аппликэйшн болон веб систем ашиглан ажилтанд тэмплэйт оноож өгнө.

2. Веб систем дээрх зааврын дагуу эхлээд тэмплэйтийн нэгж алхмууд бүртгэх шаардлагатай. Нэг алхам гэдэг нь Жнь: Компанийн дотоод журамтай танилцах, Аккаунт нээлгэх, Компьютер авах, Ажлын үнэмлэх гаргуулах гэх мэт.

3. Бүх алхмуудыг тоочсоны дараагаар тэмплэйт буюу Ажилтнуудын төрөл бүхий тойрох, дасан зохицох тэмплэйт үүсгэнэ. Жнь: Үндсэн ажилтан дасан зохицох тэмплэйт => Аккаунт үүсгүүлэх, Компьютер авах гэсэн алхмуудаас бүрдэнэ.

4. Үндсэн ажилтан гэсэн тэмплэйт үүсгэсний дараагаар алхам буюу хийгдэх таскуудыг оноож өгнө. Үүний тулд дараах улаанаар тодруулсан хэсгээс тэмплэйтээ сонгоод дараа нь алхам нэмэх товчоор оноож өгнө.

5. Алхам нэхэм товч дарсны дараагаар дараах цонх харагдах ба хэзээ дуусах болон харгалзах бичиг баримт байгаа бол хавсаргаад дараалал тодорхойлж хадгална.

6. Тухайн таскыг хэн/ямар рольтой ажилтан хийж гүйцэтгэхийг тодорхой сонгож өгнө. Ингэснээ мэдэгдэл харгалзах ажилтнууд руу очих ба таск хэн дээр гацсан, хаана явж байгааг хянахад хялбар болно.

7. Алхмыг тодорхойлоод хадгалсны дараагаар тухайн тэмплэйтийг шаардлагатай ажилтнуудад онооход бэлэн болно.

8. Тухайн нэгж ажилтанд дасан зохицох тэмплэйт оноож өгөхийн тулд ажилтны мэдээллийн сан руу очоод дасан зохицох таб сонгоно. Үүний дараагаар Тэмплэйт оноох товч дараад гарч ирэх цонхноос урьдчилан бэлдсэн тэмплэйтийг онооно.

9. Тэмплэйт оноосны дараа нэгж алхмууд ажилтанд гарч ирэх ба харгалзах хариуцагчид ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай. Эсвэл хүний нөөцийн ажилтан рольтой хэрэглэгч илүү давуу эрхтэй ба таскуудыг шууд хаах, Мөн хэд хэдэн ажилтны дасан зохицохыг шууд хаах зэрэг үйлдлийг хийж гүйцэтгэх боломжтой.

10. Тойрох зуруулах буюу ажлаас чөлөөлөгдөх үеийн тэмплэйт болон алхмууд адил үүсэх боловч, тэмплэйтийг нэгж ажилтанд оноохын тулд ажилтны мэдээллийн сангийн хэсгээс үйлдэл => ажлаас гарах товчийг дарна. Үүний дараа ажлаас гарах шалтгаан болон бусад мэдээллийг оруулаад хадгалах дарна.

11. Хадгалах товч дарсны дараагаар Ажлаас чөлөөлөгдөх гэсэн таб үүсэх ба тухайн хэсэгт очоод Тэмплэйт оноох товчийг дараад Ажлаас чөлөөлөгдөх тэмплэйтийг ажилтанд онооно.

12. Үүний дараагаар нэгж алхмууд орж ирэх ба хариуцагчид болон ажилтанд таск хаагдах үед гар утас болон и-мэйл хаягт мэдэгдэл очно.

Жич: Хариуцагч өөрт оноогдсон таскийг гар утаснаас дуусгах/хаах боломжтой.