Ажилтны мэдээллийн сан

Миний профайл

TalentMN

Last Update 2 jaar geleden

1. Компанийн нэгж ажилтантай хамааралтай мэдээллүүдийг нэг дороос удирдах, хянах боломжтой. Жишээ нь тухайн нэг ажилтны мэдээллийн дэлгэрэнгүй хэсэг рүү шилжихэд дараах байдалтай харагдана.

2. Профайл хэсэгт нээлттэй мэдээлэл, HR мэдээлэл, Хувийн мэдээлэл, Цалингийн мэдээлэл, Банк мэдээлэл, Холбоо барих яаралтай үед, Ажилтны хөрөнгийн мэдээлэл зэрэг дэд хэсгүүдийг хадгалах боломжтой.

3. Тухайн ажилтны хүүхдийн мэдээлэл бүртгэх боломжтой, тайлан татах үед ажилтны мэдээллийн бүрдүүлсэн сангийн эдгээр хэсгүүд бүгд ашиглагдана.

4. Хувийн мэдээллийг дараах байдлаар хадгалах боломжтой. Talent системээс санал болгож байгаа ажилтны талбаруудаас гадна тусдаа талбар жишээ нь Компанид ажилласан жил гэсэн мэдээлэл хэрэгтэй бол компани custom байдлаар тохиргоо хэсгээс үүсгэх боломжтой.

5. Цалингийн ерөнхий мэдээлэл хадгалах, хянах хэсэг дараах байдалтай байна.

6. Өмнө нь тохируулсан дасан зохицох болон, тойрох зуруулж ажлаас чөлөөлөгдөхтэй холбоотой явцыг хянах боломжтой. 

7. Өмнө нь үүсгэсэн бичиг баримтууд болон тухайн нэгж ажилтантай холбоотой бичиг баримтуудын мэдээллийг хянах, удирдах боломжтой, мөн бичиг баримт хэсэг ашиглан динамикаар бичиг баримт үүсгэх боломжтой. 

8. Веб системд нэвтрэх шаардлагатай ажилчдын ролийн мэдээллийг дараах хэсэгт тохируулах боломжтой. Дурын роль болон хандалт үүсгэх гэж байгаа бол системийн тохиргоо хэсгийг ашиглана.

9. Тухайн нэгж ажилтанд хамааралтай мэдэгдэл илгээх, тэмдэглэл хөтлөх бол энэ хэсэгт бичих ба ажилтны гар утасны аппликэйшн руу мэдэгдэл болж давхар илгээгдэнэ.

10. Гар утасны аппликэйшнээс ирсэн цаг бүртгэл, амралт/чөлөөний мэдээллүүдийг хянах боломжтой.

11. Тухайн нэгж ажилтны мэдээллийг хэн өөрчилсөн, устгасан зэрэг өөрчлөлтийн түүх харах боломжтой.

12. Ажилтны цалингийн мэдээлэл оруулах, хянах, удирдах тайлан татах боломжтой.

13. Ажилтны мэдээллийг бүтэн оруулсны дараа тухайн нэгж ажилтны байгууллагын бүтцийн хувьд харах хянах боломжтой.

Was this article helpful?

0 out of 0 liked this article