Цаг бүртгэл
TalentMN
Last Update il y a 2 ans
1. Цаг бүртгэлийн тохиргоог ажиллах төрлөөс хамааруулан ялгаатай схемээр тохируулах боломжтой. Үүний тулд системийн тохиргоо хэсэгт цагийн схемийг 7 хоногоор ямар байхыг тодорхойлж үүсгэнэ.

2. Тухайн тэмплэйт дээр дэлгэрэнгүй тохиргоо оруулна. Тухайлбал Default цагийн тэмплэйт тохиргоо хийвэл шинээр орсон тэмплэйт оноож амжаагүй ажилтан тухайн схемийн дагуу цаг бүртгэл хийгдэнэ. Илүү цаг тооцох тохиргоог switch хийсэн үед автоматаар илүү цаг тооцогдох болохыг анхаарна гэх мэт.

3. Үүсгэсэн цагийн тэмплэйтийг нэгж ажилтанд оноохын тулд ажилтны дэлгэрэнгүй мэдээллийн сан руу шилжээд Цаг Бүртгэл + Амралт/Чөлөө таб сонгоно. Үүний дараагаар зурган дээр улаанаар тодруулсан хэсгийг дарахад аль тэмплэйт оноохыг асууна.

4. Ажилтанд тохирох цагийн тэмплэйтийг оноогоод хадгалахад гар утасны аппликэйшн дээр идэвхжих ба аппликэйшн рүү нэвтрэх үед шинэ дүрэм татагдана.

5. Тухайн сард ажиллах шаардлагатай болон бүртгүүлсэн цагийн мэдээллийг веб системээс давхар хянах боломжтой.

6. Мөн гар утасны аппликэйшнээс ирсэн бүртгэлүүдийг хянахаас гадна Хүний нөөцийн ажилтан цаг бүртгэл болон амралт/чөлөөний мэдээллийг ажилтны өмнөөс оруулах батлах боломжтой.


7. Гар утасны аппликэйшн болон веб системээс ирсэн цаг бүртгэл, амралт/чөлөөний мэдээллүүдийг нэг дороос хянах засварлах, өөрчлөх боломжтой. Анхаар: Цэнхэр өнгөтэй цагийн мэдээллүүд нь гараар засвар орсон болохыг илтгэнэ. Эсвэл утаснаас дараа өдөр нь нөхөж илгээснийг илтгэнэ.

8. Цагийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх, нэмэлт цаг болон хоцролт зэргийг гараар өөрчлөх боломжийг дараах хэсэг олгоно.

9. Мөн байгууллагын бүтэц дээрх шууд удирдлага, эсвэл хүний нөөцийн цаг бүртгэлийн ажилтан цагийн мэдээллийг баталснаар тайланд нөлөөлнө.


10. Шууд удирдлага дахь ажилтан хүсэлт илгээх, цаг бүртгэл оруулбал ажилтан мэдэгдэл утсанд болон веб системд дараах байдлаар ирнэ.
