Бичиг баримт, үүсгэх удирдах

TalentMN

Last Update 2 tahun yang lalu

1. Компанийн бичиг баримтын мэдээллийг автомат болгохын тулд эхлээд системийн тохиргоо хэсэгт, Баримтын ангилал болон Бичиг баримтын тэмплэйтийг Talent системийн түлхүүрээр бөглөн хадгална.

2. Docx өргөтгөл рүү компанийн бичиг баримтуудыг тэмплэйт байдлаар үүсгээд оруулна. Ажилтан бичиг баримт тэмплэйтээс үүсгэх үед систем автоматаар PDF болгон хөрвүүлнэ. Бусад өргөтгөлийн файлыг ажилтанд хамааруулж хадгалах гэж байгаа бол ажилтны бичиг баримт хэсгийн upload товчийг ашиглахыг анхаарна уу!

3. Talent системийн Word Document -д ашиглаж болох түлхүүр үгс дараах байдалтай байна. Ажилтны мэдээллийн сангаас түлхүүрт харгалзах мэдээллийг систем татаж аваад PDF үүсгэх явцдаа бөглөж үүсгэнэ.

4. Мөн компани дурын Word Document түлхүүр үүсгэх боломжтой ба үүний тулд Түлхүүр Шалгах [Компани] гэсэн товчийг дараад түлхүүрийг ${here} форматаар үүсгэж хадгална.

5. Жишээ нь дараах компанийн Word Document дээрээ дараах системийн түлхүүрүүдийг овог, нэр гэсэн байдлаар бөглөөд системд upload хийнэ, үүний дараа ажилтан файл үүсгэх үед автоматаар бөглөгдсөн PDF үүснэ.

6. PDF болгож харах үед системийн тохиргоо хэсэгт түлхүүр хөрвөөгүй байдлаар харагдана.

7. Ажилтнууд үүсгэсэн анхдагч баримтын дагуу тодорхойлолт гэх мэт баримтууд үүсгэх шаардлагатай үед өөрийн профайлын бичиг баримт хэсэг рүү хандана. Үүний дараагаар шинээр үүсгэх товч дарах үед өмнө нь бэлдсэн тэмплэйтүүд сонголт байдлаар харагдана.

8. Тэмплэйт сонгох үед систем Word тэмплэйт дээр бичсэн түлхүүрүүдийг ажилтны мэдээллийн сангаас татаж харуулах, ба ажилтан засварлаад, эсвэл шууд PDF Үүсгэх боломжтой.

9. Тэмплэйт ашиглаж ажилтны мэдээллийн санд жишээ тодорхойлолт үүсгэхэд овог, нэр бөглөгдөж дараах байдлаар харагдаж байна. 

10. Файл үүсгэх товч дарсны дараа Файл хадгалах дарснаар PDF файл үүсэж ажилтны мэдээллийн санд хавсралт байдлаар хадгалагдана.

11. Ажилтны иргэний үнэмлэх, сертификат зэрэг бусад дурын өргөтгөл бүхий файлыг Upload Хийх товчийг ашиглан хавсаргах боломжтой.

Тэмплэйтээр үүссэн PDF овог, нэр жишээ нь бөглөгдсөн байдал.

12. Тalent системээс үүссэн эсэхийг гар утаснаас QR уншуулснаар шалгах боломжтой. QR signature компанийн тэмплэйт доор дараах байдлаар оруулахыг хүсвэл. Word Document үүсгэх хэсэгт ${signature} гэсэн түлхүүр оруулахад хангалттай.

Was this article helpful?

0 out of 0 liked this article