Байгууллагын бүтэц
TalentMN
Last Update 2 år siden
1. Байгууллагын бүтэц үүсгэснээр Default байдлаар цаг бүртгэл болон процессыг шууд удирдлага батлах боломж бүрдэнэ. Үүний тулд ажилтан цэс рүү буюу бүх ажилтны мэдээллийн хэсэг рүү шилжинэ.

2. Talent системд багцаар ажилтнуудын мэдээллийг татах боломжтой ба үүний тулд үйлдэл хэсгээс эксель тэмплэйт гаргаж аваад ажилтнуудын мэдээллийг харгалзах баганад бүртгээд Excel Оруулах үйлдэл ашиглана.

3. Багцаар ажилтан татуулах үед дараах байдлаар эксель тэмплэйтийг бөглөх ба шууд удирдлага ба ажилтан гэсэн бүтцийг SupervisorEmployeeId баганыг ашиглан тодорхойлно. Компанийн ажилтны давтагдашгүй дугаарыг ашиглана.

4. Хэрэв экселээс оруулах шаардлагагүй цөөн ажилтантай үед шууд удирдлага гэсэн мэдээллийг тохируулахад компанийн Org Chart бүтэц үүсэхэд бэлэн болно.

5. Мөн компанийн Гүйцэтгэх удирдлага заавал дараах байдлаар тохируулж өгнө. Компанид 2 гүйцэтгэх удирдлага нэг дор байхгүйг анхаараарай. Тодруулсан хэсэгт сонгоод хадгалах товч дарснаар Org Chart оройн хэсэгт байх хүн тодорхой болно.

6. Үүний дараагаар компанийн бүтэц хэсгийг дарахад дараах байдлаар ажилтнуудын бүтэц дүрслэгдэж харагдана. Компани хэдэн ажилтантайгаас хамааран задарч харагдах түвшин өөр өөр байх ба дэлгэрэнгүй харах бол тухайн ажилтны карт дээр дараад шууд удирдлага дахь ажилтнуудыг задалж хараарай.

7. Байгууллагын бүтэц хэсгээ ямар, оффис хэлтэст ажилладаг болохыг хайх боломжтой.

8. Хайлтын мэдээлэл оруулсан үед, хайлтын мэдээлэлтэй нийцтэй зангилаа тодорч харагдана.

9. Цаг бүртгэлийн нарийн тохиргоо хийгээгүй үед өөрийн шууд удирдлага дахь ажилтнуудын цагийн мэдээллийг хадгалах боломж байгууллагын бүтэц тодорхойлсноор бүрдэнэ.
