Сонгон шалгаруулалтаас ажилтан бүртгэх

TalentMN

Last Update 2 years ago

1. Сонгон шалгаруулалт хэсгээс Эхлэх, Дуусах огноогоор зарлагдсан ажлын байруудын мэдээллийг шүүж гаргана. Үүний дараагаар гэрээ хийгдэх товч даран гэрээ хийгдэхээр болсон ажилтнуудын мэдээллийг шүүнэ.

2. Гэрээ хийгдэхээр болсон горилогчдын мэдээллийн хүснэгтээс Үйлдэл => +Гэрээ товч дарснаар ерөнхий бүртгэлийн цонх гарч ирнэ.

3. Бүртгэлийн цонхонд нээлттэй мэдээлэл, хүний нөөцийн ерөнхий мэдээлэл зэрэг системийн анхдагч мэдээллүүдийг бүртгэн оруулна. Сонголтуудыг өөрчлөх шаардлагатай бол системийн тохиргоо хэсгийн  бичиг баримтыг шалгаарай.

5. Системд ажиллах шаардлагатай бол Оноох эрх хэсэгт Системийн тохиргоо хэсэгт үүсгэсэн ролийн мэдээллийг оноож өгнө.

6. Үүний дараагаар ажил горилогчийн мэдээлэл компанийн үндсэн ажилтнуудын мэдээллийн санд нэмэгдэнэ. Ажил горилогчийг ажилтан болсон гэж үзэх ба дасан зохицох болон бусад тэмплэйтүүдийг оноож өгнө.

Was this article helpful?

0 out of 0 liked this article