Системд нэвтрэх

TalentMN

Last Update 2 yıl önce

1. Talent аппликэйшнийг зөвхөн системд бүртгэлтэй компанийн ажилтнууд ашиглах боломжтой. Нэвтрэх эрхийн мэдээллийг админ вэб системээс бүх ажилтан руу, нэгж ажилтан руу илгээнэ.

И-мэйл хаягт нууц үг идэвхжүүлэх холбоос очих ба тухайн и-мэйл хаяг болон нууц үгийг ашиглан аппликэйшнийг ашиглана.

2.0. Хүний нөөцийн ажилтан аппликэйшн хэрэглэх ажилтнуудыг сонгоод үйлдэл => системд урих товч дарснаар нууц үг идэвхжүүлэх и-мэйл илгээгдэнэ. 

2.1. Тухайн нэг ажилтныг системд урих гэж байгаа бол Үйлдэл баганаас mail зураг бүхий товч дээр дарж урилга илгээнэ. 

2.2. Хэрэв э-мэйл хүлээн аваагүй эсвэл очихгүй байгаа тохиолдолд системд урих холбоос шэйр icon дээр дарж үүсгээд илгээж болно.

3. Нууц үг оруулах холбоос хүлээн авсны дараагаар нууц үгээ оруулаад тухайн тохируулсан нууц үг болон э-мэйл хаягаа вэб систем болон гар утасны аппликэйшний алинд ч ашиглаж болно.

4. Дараах вэб формат бүхий э-мэйл таны бүртгэлтэй хаяг руу илгээгдэнэ. Холбоос эсвэл Нууц Үг Тохируулах дээр дарснаар нууц үр оруулах цонх руу шилжинэ. 

5. Нууц үг оруулаад хадгалах товч дарна. Үүний дараа э-мэйл болон нууц үгээ ашиглан гар утасны аппликэйшнд нэвтэрч чадна.

6.1. Гар утасны аппликэйшн нээхэд дараах цонх дүрслэгдэнэ. Энэ хэсэгт нууц үг болон э-мэйл ашиглан нэвтрэнэ. 

6.2. Системд амжилттай нэвтэрсэн тохиолдолд дараах цонх руу шилжинэ.

Анхаарах: Ажилтан утсаа сольсон тохиолдолд нэвтрэх үйлдэл ажиллахгүй бөгөөд өөрийн компаний хүний нөөцөд хандах шинэ утсаа бүртгүүлэн, сэргээлгэх боломжтой.

Was this article helpful?

0 out of 0 liked this article