Амралт/Чөлөө хүсэлт
TalentMN
Last Update hace 2 años
1. Ажилтан гадуур ажиллах, ирц нөхөж бүртгүүлэх болон амралт/чөлөөний хүсэлт илгээх үед Үндсэн хуудаснаас Хүсэлт цэс рүү шилжих шаардлагатай.

2. Хүсэлт илгээх хэсэг рүү шилжсэний дараагаар Хүсэлтийн төрөл сонгох шаардлагатай. Хүсэлтийн төрөл нь тухайн компанийн хүний нөөцийн тохируулж өгсөн ангиллууд бөгөөд хүсэлтийн ангилал дутуу гэж үзвэл хүний нөөцөд мэдэгдэн нэмүүлэх боломжтой.
Хүсэлтийн төрөл сонгосны дараагаар ямар хугацаанд амралт/чөлөө, эсвэл хүсэлт оруулж байгааг тодорхой оруулаад хадгалах товч дарснаар хүсэлт илгээгдэнэ.

3. Илгээгдсэн хүсэлт шууд удирдлага эсвэл холбогдох албан тушаалтан зөвшөөрч баталгаажсан эсэхийг Хүсэлт цэсний жагсаалтаас харж болно. Мөн ажилтан өөрийн илгээсэн хүсэлтүүдийг он сараар шүүн харах боломжтой.
Илгээгдсэн хүсэлт - Хүлээгдэж байгаа, Баталгаажсан гэсэн 2 төлөвтэй байх ба баталгаажсан үед ажилтны утсанд мэдэгдэл ирнэ.
