Цаг бүртгүүлэх
TalentMN
Last Update vor 2 Jahren
1. Цаг бүртгүүлэхийн өмнө жишээ нь: Ажлын цаг: 09:00 - 17:00 гэсэн компанид ажиллах цагийн хуваарь тодорхой эсэхийг шалгана. Хэрэв цагийн хуваарь харагдахгүй бол өөрийн компаний хүний нөөцөд хандан нэмүүлэх боломжтой.
Ажилтан цагаа бүртгүүлэхдээ Ирэх гэсэн товч дээр дарж бүртгүүлнэ. Харин ажил тарах үед явах гэсэн товчийг дарснаар бүтэн цагийн бүртгэл мэдээлэл системд бүртгэгдэнэ.

2. Хэрэв байршил буруу, эсвэл бүртгэлийн бүсээс гадуур гэсэн алдаа гарч ирц бүртгэл хийгдэхгүй байвал. Ирэх гэсэн товчны баруун талын сум дээр дарж газрын зураг дээрх одоогийн байршил болон оффисын бүртгэлийн идэвхтэй хүрээнд байгаа эсэхийг шалгах боломжтой.
Мөн Talent системийн гар утасны аппликэйшн гар утасны байршил ашиглахыг шаарддаг тул Allow "TalentMN" to access your location? гэсэн асуулт асуувал зөвшөөрсөн байх шаардлагатай.

3. Ажилтан ирц хэсгийг дарж өөрийн тухайн сарын ирцийн мэдээллийг шалгах боломжтой ба улаан хүрээтэй ирцийн мэдээлэл нь ирцийн ирсэн эсвэл явсан аль нэг цагийн мэдээлэл дутуу байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд тухайн бичлэг дээр дараад дутуу цагаа нөхөж хүсэлт илгээж болно.

4. Улаан хүрээтэй буюу ирсэн, явсан аль нэг цагийн мэдээлэл дутуу мөр дээр дарахад дараах байдлаар цагийн мэдээллийг нөхөж оруулах хэсэг гарч ирэх ба оруулж дутуу цагийн мэдээллээс хамаарч ажилтан ирсэн, эсвэл явсан цагаа нөхөж оруулахад хүсэлт илгээгдэнэ.
Анхаарах: Хэрэв бүтэн өдрийн ирц бүртгүүлэхээ мартсан бол энэ хэсэгт биш Үндсэн нүүр хуудаснаас хүсэлт хэсэгт шилжин ирц нөхөж бүртгүүлэх хүсэлт илгээнэ.
