Бичиг баримт хандах, даалгавар хаах
TalentMN
Last Update منذ عامين
1. Ажилтан тодорхойлолт, бичиг баримт зэрэг шаардлагатай баримтын мэдээллийг хүний нөөцөд хандах хүсэлт гаргасны дараагаар Лавлагаа гэсэн хэсэг рүү шилжинэ. Лавлагаа хэсэгт хүний нөөцөөс үүсгэсэн бичиг баримтууд болон ажилтантай хамааралтай тушаал, гэрээ зэрэг харагдах ба ажилтан татаж авах боломжтой.

2. Ажилтантай хамааралтай бичиг баримтууд өргөтгөлийн хамт харагдах ба ажилтан харгалзах баримт дээр дарж ямар баримт байгааг харж шалгах мөн татаж авах боломжтой.

3. Системээс үүссэн PDF баримтыг дараах байдлаар харж, татаж авах боломжтой.

4. Үндсэн цэсний => Даалгавар хэсэгт шилжсэнээр тухайн ажилтанд шууд удирдлага эсвэл хүний нөөцийн хэсгээс оноож өгсөн даалгавруудыг харах удирдах боломжтой. Хэрэв тухайн даалгавар хийгдэж дууссан бол тухайн хэсгээс даалгаврыг хааж өгч болно.

5. Хийж дууссан даалгаврыг хаахын тулд баруунаас зүүн тийш чиглэлтэй таск дээр чирэх үйлдэл хийх ба дуусгах гэсэн товч дарснаар бусад хамааралтай ажилтнуудын гар утсанд мэдэгдэл болон бүртгэлтэй э-мэйл хаяганд мэйл очино.
6. Нэмэлтээр мэдэгдэл хэсгийн мөн адил унших, архивлах боломжтой. Мэдэгдлийг уншсан болгож хасахийн тулд даалгавартай адил чирэх үйлдэл хийгээд унших гэсэн товчийг дарснаар жагсаалтаас хасагдана.
